|
|
||
Энэ он бол Хонконг эх оронтойгоо нэгдсэн 20 жилийн ой тохиож байна. УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны орлогч дарга, Хонконгийн онцгой бүсийн засаг дарга Лян Жэн-ин сүүлийн өдөр сэтгүүлчдэд хэлэхдээ, Хонконг "нэг орон хоёр систем" байх бодлогын давуу талаа үргэлжлэн хэрэгжүүлж, хөгжлийн боломжийг ашиглан, өөрийнхөө хөгжлийг ахиулж, улс орны байгуулалтад хүчин зүтгээ өргөх болно гэжээ.
Лян Жэн-ин бол Хонконг эх оронтойгоо нэгдсэн үйл явцыг нүдээрээ харсан хүн. Дээд зууны 80-аад оны үед, мэргэжлийн зүтгэлтний хувиар Лян Жэн-ин Хонконг эх оронтойгоо нэгдэх үйл явцад идэвхтэй оролцож байсан бөгөөд Хонконгийн үндсэн хуулийн зөвлөх комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, Хонконгийн онцгой бүсийн бэлтгэл комиссын орлогч дарга зэрэг тушаал гүйцэтгэж байснаар, үндсэн хууль боловсруулах үйл явц, Хонконг эх оронтойгоо нэгдэхээс өмнөх шилжилтийн цаг хугацааг биеэр өнгөрүүлсэн юм.
"Нэг орон хоёр систем" байх бодлого Хонконгт амжилттай хэрэгсэн. Учир нь нэг талаар энэхүү үзэл бодол нь шинжлэх ухаанч, ажил хэрэгч. Нөгөө талаараа бодлого хэрэгжих явцад, төв засгийн газар, Хонконгийн олон салбарын хичээл зүтгэлээр Хонконгт үндсэн хууль амжилттай хэрэгжиж чадсан юм гэж Лян Жэн-ин үзжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |