• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Германы Канцлейр Меркелд эмгэнэлийн цахилгаан илгээв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-18 15:07:12

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 17-нд Германы экс Канцлейр Хелмут Кол нас барсанд холбогдуулан канцлейр Англа Меркелд эмгэнэлийн цахилгаан илгээж, Хятадын засгийн газар болон хувь хүний өмнөөс Колын нас барсанд гүн эмгэнэл илэрхийлэв.

Тэрээр эмгэнэлийн цахилгаанд, Кол бол Германы гарамгай удирдагч бөгөөд Хятад Германы харилцааны нааштай түлхэн ахиулагч, Хятадын ард түмний хуучин анд нөхөд юм. Тэрээр Хятад Германы солилцоо хамтын ажиллагааг ахиулах талаар чухал нэмэр хандив оруулж, түүний алдар гавьяаг бид мартахгүй гэв.

Ли Кэчян, Герман бол Хятадын Европ дахь тал бүрийн стратегийн түнш юм. Хоёр орны харилцаа болон хамтын ажиллагаа тасралтгүй шинэ ахицад хүрч байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад Германы харилцаа болон найрамдал шинэ өндөрлөгт хүрнэ гэдэгт итгэж байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе