|
|
||
Туркийн эдийн засгийн сайд Нихат Зебекчи 17-нд хэлэхдээ, Турк дипломат харилцааны хямралд орсон Катарт 5000 тонн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн гэв.
Тэрээр мөн өдөр Истанбулд телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо, энэ сарын 5-нд Катар дипломат харилцааны хямрал болон битүүмжлэлд өртсөнөөс хойш, Турк 71 удаагийн онгоцоор Катарт 5000 тонн хүнсний зүйлийг нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногоос эхлэн усан замаар нийлүүлнэ гэв. Катарт мөн хүмүүнлэгийн бүх эрэлт хэрэгцээгээр хангана гэж тэрээр хэлэв.
Туркийн ерөнхийлөгч Ердоган мөн өдөр мусульманы мацаг сар дуусах буюу энэ сарын 24-нээс өмнө Катарын асуудлыг шийдвэрлэхийг уриалав. Тэрээр, Туркийн ерөнхий сайд болон гадаад хэргийн сайд мөргөлдөөнийг зохицуулахаар талуудтай харилцаж байна гэв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |