• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Террористуудад цохилт өгөв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-19 16:06:52
19-нд Ираны хэвлэлийн мэдээлснээр, 18-ны орой Ираны исламын хувьсгалт арми баруун биеийн Керманшах, Курдистан муж дахь цэргийн баазаас газраас газар чиглэлийн олон пуужин харваж, Сирийн зүүн биеийн Дейр Ез-Зор-т байсан террористуудад цохилт өгчээ.

Ираны Фарс мэдээний агентлаг Исламын хувьсгалт армийн нийтэлсэн мэдэгдлээс эшлэхдээ, энэ удаагийн ажиллагаа бол "7-нд нийслэл Тегеранд террорист этгээдүүдийн үйлдсэн гэмт ажиллагаанд хариу барьж буй явдал юм", товлосон объёктоо амжилттай сөнөөсөн гэжээ.

Ираны исламын хувьсгалт арми энэ удаагийн үйл ажиллагаагаар нийтдээ дунд зайн 6 баллистик пуужин харважээ. Гэвч ямар загварын пуужин байсан тухай мэдэгдээгүй байна.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе