|
|
||
18-нд БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жи Ин НҮБ-ын ахлах албан тушаалтан асан Кан Куан Хваг гадаад хэргийн сайдаар томилсноор Кан Куан Хва БНСУ-ын анхны эмэгтэй гадаад хэргийн сайд болжээ.
Кан Куан Хва 1955 онд төрсөн, НҮБ-д олон жил ажилласан бөгөөд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын бодлого судлалын асуудал хариуцсан ахлах зөвлөх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн туслах нарийн бичгийн дарга, хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссарын туслах зэрэг албан тушаалтай байжээ.
Мүн Жи Ин өнгөрсөн сарын 21-нд Кан Куан Хва-г гадаад хэргийн сайдаар нэр дэвшүүлсэн ч Сөрөг хүчний намын олон гишүүд Кан Куан Хва-г суугаа газраа хуурамчаар мэдүүлсэн хэмээн сэжиглэснээс болж түүнийг албан тушаалд томилохыг дэмжээгүй юм. Мүн Жи Ин энэ удаа парламент тайланг нь дэмжээгүй нөхцөлд Кан Куан Хва-г тушаалд томилсон байна. Үүнтэй холбогдуулан Мүн Жи Ин хэлэхдээ: Нэр дэвшүүлэх хүний мэдлэг чадвар урьд хийж байсан ажлуудын нарийн учир шалтгааныг ойлгосны үндсэн дээр хийсэн ажил юм гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |