• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа улам хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-19 17:11:52

БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт 19-нд Бээжингийн Дяо Юйтай төрийн зочид буудалд боллоо. Хятадын гадаад харилцааны яамны сайд Ван И нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм улам бэхжин хөгжиж байна гэжээ.

Тэрээр: БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизм бий болсон 10 гаруй жилд, 5 орны удирдагчийн дэмжлэг, хамтын хүчин зүтгэлээр, БРИКС-ийн хамтын ажиллагааны механизм бий болж, хөгжил нь улам өргөжин тэлж байна. Тухайлбал: Нэгт, БРИКС-ийн хамтын ажиллагааны нөлөө улам их болсон. 5 орны эдийн засгийн нийт хэмжээ дэлхийн нийт хэмжээний 12 хувиас өсөөд 23 хувьд хүрч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 50 хувь хүрлээ. Хоёрт, БРИКС-ийн хамтын ажиллагааны боломж нөхцөл улам сайжирсан. 5 орны хамтын ажиллагааны салбар эдийн засгаас улс төр, хүмүүнлэг зэрэг бүх талаар бэхжин, цар хүрээ, өргөн салбарын, олон давхаргын хамтын ажиллагаа болж бүрдсэн. Гуравт, БРИКС-ийн хамтын ажиллагааны нөлөө улам нэмэгдсэн. НҮБ, Их хорь зэрэг олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж, хөгжиж буй олон орны эв нэгдэл, үр ашгийг хамгаалан, дэлхийн шинжтэй өрсөлдөөн сорилтыг даван туулахын тулд БРИКС хувь нэмрээ оруулсаар байна гэжээ.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе