• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Бразилийн банк санхүүгийн салбар хорооны 7-р хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-19 15:18:33

Хятад-Бразилийн дээд хэмжээний зохицуулалт, хамтын ажиллагааны хорооны харьяа банк санхүүгийн салбар хорооны 7-р хурал 18-нд Шанхайд болж, олон салбарт нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Бразиль хоёр орны банк санхүүгийн салбарын бодлогын солилцоо, ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Хятад Бразилийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.

Хятадын Сангийн яамны дэд сайд Си Яаобинь, Бразилийн Сангийн дэд сайд Эстэвао нар хурлыг хамтдаа даргалжээ.

Хурлын үеэр Хятад Бразиль хоёр тал өнөөгийн дэлхий дахины тогтворгүй нөхцөлд Хятад, Бразилийн макро эдийн засгийн байдал, бодлого, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, Хятад Бразилийн Их 20-ын бүлэг болон БРИКС-ын орнууд зэрэг олон талт хүрээ хэмжээнд хамтран ажиллах, шинэ хучин олон талт хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, хоёр талын татварын бодлого зохицуулалт, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хэлэлцсэн бөгөөд олон салбарт чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. \Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе