• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлын зөвлөгөөн болов

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-19 19:18:32

16-нд Бээжин хотноо "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлын зөвлөгөөн болов. ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хурлыг даргалж үг хэлсэн байна. Хурал нь Ши Жиньпин даргын "нэг бүс нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад хэлсэн үгийг биелүүлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын ажлыг дүгнэн, холбогдох бичиг баримтыг хэлэлцэн дараагийн шатны ажлаа байршуулсан байна.

Жан Гаоли: Ши Жиньпин дарга дээд уулзалтын үеэр чухал үг хэлж, "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг ахиулахыг бүх талаар, системтэй тодорхойлон өгүүлж, "нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад чиглэл гаргаж өгсөн. Олон газар олон салбар Ши Жиньпин даргын үгнээс суралцан "нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын агуулгыг ойлгож, Торгоны замын үйлсийг уламжлан залгаж, "нэг бүс нэг зам" байгуулалтад шинэ ахиц гаргах хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе