|
|
||
Хонгконг эх орныхоо мэдэлд буцаж орсон 20 жилийн турш "БНХАУ-ын Хонгконгийн онцгой бүсийн тулгуур хууль"-ийг хэрэгжүүлж байна. Энэ хуулийн үүсэл гарлыг хатагтай Тань Хуйжү сайн мэднэ. Тэр өмгөөлөгч мэргэжилтэй, тулгуур хуулийг найруулан бичих, хууль тогтоох үйл явцад оролцож байсан бөгөөд онцгой бүсийн захиргааны бэлтгэл комиссын гишүүн, хууль тогтоох түр комиссын гишүүний хувиар засгийн эрхийг хүлээлгэн өгөх үйл явцад оролцож байсан юм. Өдгөө тэр БХАТИХ-ын Байнгын хорооны Хонгконгийн тулгуур хуулийн зөвлөлд ажилладаг. Олон чухал үед тулгуур хуулийн ач холбогдлыг онцолж, хүмүүст зөвөөр ойлгуулж байсан юм.
Тус хуулийн тухай Тань Хуйжу хэлэхдээ: Хятадын төв засгийн газраас Хонгконгод чөлөөт бодлого хэрэгжүүлж, дэлхий дахинд ховор тохиох өөртөө засах эрх олгосон нь "нэг улс хоёр систем"-ийг тууштай хэрэгжүүлж, Хонгконгийн хөгжлийг баталгаажуулахын төлөө юм гэжээ.
"Хятадын төв засгийн газар Хонгконгод чөлөөт бодлого хэрэгжүүлж байна. Хонгконг бие даан паспорт олгох эрхтэй бөгөөд өөрийн валюттай. Төвөөс Хонгконгод хэрэгжүүлж буй бодлого маш чөлөөтэй, хөнгөлөлт ихтэй юм" гэжээ.
Тань Хүйжү танилцуулахдаа, тулгуур хууль бол Хонконг эх оронтойгоо нэгдсэн 20 жилд Хонконгийн хөгжил, тогтвортой байдал, иргэдийн амар амгалан аж төрөхийг баталгаажуулсаар ирлээ. Эдийн засгийн талаар татвар хураамжийг бууруулах, чөлөөт боомт, санхүүгийн бие даасан байдал зэрэг талаар капиталист тогтолцооны үйл ажиллагааг хангаж, гадаад харилцааны талаар Хонконг WTO-д нэгдэн орж, нислэгийн газардах эрх зэрэг талаар бие даасан байх, нийгэм, шинжлэх ухаан, соёл боловсрол, эрдэм шинжилгээний бие даасан байдал, шашин шүтэх эрх чөлөө, оюуны өмчийн эрхийг хамгаалах зэрэг талаар дүрэм журамтай байж, Хонконгийг хөгжүүлж ирсэн гэжээ.
Тэрээр: Тулгуур хууль нь Хонконгийн улс төрийн тогтолцоонд маш чухал юм. Тулгуур хуулийн зураг төсөлд Хонконг "засаг захиргаагаар удирдуулсан" улс төрийн тогтолцоотой байх ба засаг захиргаа, хууль тогтоомж, хууль зүй гурав нь хоорондоо сөргөлдөхгүй, улс төрийн намууд, эрх баригч нам хоорондоо сөргөлдөхгүй гэж заасан. Мөн төв засгийн газар болон орон нутаг хоорондын харилцаа "нэг улс хоёр систем"-ийг баримтлан хоорондоо сөргөлдөж байсангүй гэжээ.
Тулгуур хуулийн 23-р зүйлийн хууль тогтоох тухай заалт Хонконг эх орондоо буцаж нэгдсэнээс хойш зохицуулж чадаагүй байсан асуудал юм. Энэ тулгуур хуулийн заалтын дагуу төрийн эрхийг бусниулсан, эх орноосоо урвасан, нутаг дэвсгэрийг хагалан бутаргах зэрэг үйл ажиллагаанд Хонконг өөрийн хуулийн дагуу шийтгэл хүлээлгэнэ. Тань Хүйжү үзэхдээ: Төв хороо тулгуур хуулийн дагуу Хонконг бие даан хууль тогтоохыг зөвшөөрсөн нь маш уужуу бодлого юм. Харин Хонконг тулгуур хуулийн дагуу энэ хариуцлагаа биелүүлэх үүрэгтэй юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Угтаа бүрэн эрхт улсын төв засгийн газар хууль тогтоох бүрэн эрхтэй. Хуулийн гурав дахь хавсралтын дагуу тэр нь Хонконгийн хууль болох ёстой. Гэвч Төв хороо уужуу хандаж, Хонконг өөрөө хууль тогтоохыг зөвшөөрсөн байна. Ингэхэд Хонконгийн зөвлөгөө, хууль тогтоомжийн зөвлөл баталж зөвшөөрсний үндсэн дээр, засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Хэрвээ, ямар нэг хүн гэмт хэрэгт сэжиглэгдвэл, хуулийн дагуу өмгөөлөгч авч болно. Мөн шүүх явцад зүй бус арга хэрэглэхгүй гэдгийг нотлох хэрэгтэй. Гэмт хэрэгтэн гэдэг нь тогтоогдвол, Хонконгод ялаа эдэлдэг. Энэ бол маш чөлөөтэй бодлого, бидний хүлээх ёстой үүрэг хариуцлага юм. Энэ нь эрх биш, харин хариуцлага юм" гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |