|
|
||
Хятадын ГХЯ-ны орлогч сайд Жан Есүй 6-р сарын 20-нд Бээжинд БНСУ-ын Гадаад хэргийн яамны нэгдүгээр сайд Лим Сон Намтай БНХАУ, БНСУ-ын гадаад харилцааны салбарын стратегийн дээд хэмжээний 8 дахь яриа хэлцэл хийнэ гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 19-нд Бээжинд мэдэгджээ.
Тэрээр мөн өдөр хийлгэсэн гадаад хэргийн яамны хэвлэлийн бага хурлын үеэр энэ мэдээг уламжилсан байна. "Хятадын тал энэ хэлэлцээг хэрхэн үнэлж байна" гэсэн сэтгүүлчийн асуудалд Гэн Шуан хариулж хэлэхдээ: БНХАУ, БНСУ-ын харилцаа одоо зангилаа цаг үедээ байна. Хоёр тал энэ удаагийн хэлэлцээг ашиглан, хоёр орны харилцаа, Солонгосын хойгийн байдал зэрэг харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцох шаардлагатай. Энэ удаагийн хэлэлцээ хоёр талын хэлхээ холбоог эрчимжүүлж, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэн, санал зөрөлдөөнөө зохицуулж, хоёр талын харилцааг сайжруулах талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |