• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тэнгисийн цэргийн флот сургуулилт арга хэмжээ болох гэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-19 09:56:18

18-нд пуужинт мина тээгч Чанша хөлөг онгоц, пуужинт хамгаалалтын Юньчэн онгоц, ерөнхийлсөн арын хангалтын Лөү Маху онгоцноос бүрдсэн Хятадын тэнгисийн цэргийн флот Оросын Санкт Петербург, Калининградад Хятад, Оросын "Тэнгисийн нэгдсэн -2017" цэргийн сургуулийн анхан шатны арга хэмжээнд оролцохоор Сань Я-гаас хөдлөв.

Хятад, Оросын тохиролцсон нийтлэг ойлголтын дагуу хоёр тэнгисийн цэрэг 7-р сарын сүүлчээр Балтын тэнгис, 9-р сарын дунджаар Япон тэнгис, Окхоцк тэнгист хүрч, хоёр үе шаттай "Тэнгисийн нэгдсэн -2017" цэргийн сургууль хийнэ.

Энэ онд хоёр цэргийн сургууль "Хамтарч аврах, тэнгисийн эдийн засгийн арга хэмжээний аюулгүй байдлыг баталгаажуулах" сэдвийн хүрээнд сургууль хийх бөгөөд энэ нь хоёр тэнгисийн цэргийн зохион байгуулсан жил тутмын ээлжит сургууль юм. Сургуулиар дамжуулж, Хятад, Оросын бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа, хоёр армийн ажил хэрэгч хамтын ажиллагааг баталгаажуулан, тэнгисийн аюулгүй байдлыг зохицуулах хүчин чадлыг эрчимжүүлж, хоёр тэнгийн цэргийн нэгдсэн арга хэмжээний зохион байгуулалт, командлах түвшнийг дээшлүүлэх юм. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе