• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ойн түймрийн улмаас 62 хүн амиа алдав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-19 11:14:04
Синьхуа агентлагийн мэдээ: 18-нд Португалийн Дотоод хэргийн төрийн нарийн бичгийн дарга Хорхе Гомес: Португалийн төв нутагт ойн түймэр гарсны улмаас 62 хүн амиа алдаж, 54 хүн түлэгдэж, шархадлаа. Португалийн засгийн газар онц байдал зарлаж, 18-наас эхлэн улс даяараа 3 хоног эмгэнэн гашуудах шийдвэр гаргажээ.

Энэ түймэр анх Португалийн төв нутгийн Педрогао Гранд хотод гарсан байна. Орон нутгийн цагаар 17-ны 15 цагийн үед түймэр гарч, галын хүч улам нэмэгдэн, газар авсны улмаас ноцтой гамшигт өртөөд байна. Гал сөнөөгчид гамшгийн бүсэд яаралтай ажиллаж байна.

Энэ түймэр гарсан эх сурвалж нь том модыг аянга ниргэснээс болсон гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

   Далайнтуяа

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе