• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Айрбусын төслийн шинэ бүтээмжийн төв байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 10:39:31
19-нд, Айрбусын Хятадын компанийн иргэний хэрэглээний нисэх онгоцны салбарын ерөнхий захирал Чэнь Жүймин мөн өдөр нээгдсэн Парис-Бургетийн олон улсын сансар огторгуйн судалгаа, хэрэглээний бүтээгдэхүүний 52 дахь үзэсгэлэнгийн үеэр хэлсэн үгэндээ: Шэньжэнь хотынхон шинжлэх ухаан, технологийн салбарт шинийг бүтээх хүчин чадалтай учраас Айрбус компани энэ жилийн эцсээр Шэньжэнь хотод шинэ бүтээмжийн төв байгуулна. Мөн шинэ бүтээмжийн салбарт Хятадын олон компанитай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэжээ.

Чэнь Жүймин: Айрбусын зүгээс дэлхийн шинэ бүтээмжийн 200 гаруй компанид анхаарал тавьж байна. Үүнд Хятадын нэлээд олон компани байгаа. Хятадын аж ахуйн нэгжүүд жолоочгүй нисэх онгоц, интернет сүлжээ, цахим арилжаа, Прокатны салбарт анхаарал татсан амжилт гаргаж байгаагаараа дэлхийн шинэ бүтээмжийн тэргүүн эгнээнд урагшилж байгаа төдийгүй шинэ салбарыг нээх салхийг хагалах нь ч олон боллоо гэжээ.

Өдгөө, Айрбусын судалгааны гол бааз нь Францын Тоулоузе, Германы Гамбург, Мюнхен, Их Британийн Филтон, Америкийн Силисон Валлир зэрэг газарт шинэ бүтээмжийн төв байгуулаад байна.

\Цогзолмаа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе