• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тогтвортой хөгжлийн "цэнхэр хөдөлгүүр" бүтээнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 16:44:46
Саяхан, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, тэнгис далайн товчоотой хамтран "нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын хүрээн дэх тэнгис далайн хамтын ажиллагааны хөтөлбөр" гаргалаа. Энэхүү төсөв төлөвлөгөө бол "нэг бүс нэг зам"-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын амжилт юм.

"Хөтөлбөр"-т, Хятадын засгийн газар энх тайвнаар хамтран ажиллах, нээлттэй, уужуу, харилцан суралцаж туршлага солилцох, харилцан ашигтай хамтран ажиллах гэсэн Торгоны замын үзэл баримтлалыг мөрдөж, НҮБ-аас тогтоосон "2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр"-ийн тэнгис далайн тухай заалтуудыг хэрэгжүүлж, 21-р зууны тэнгис дээрх торгоны зам дагуу орнуудтай бүх талын, олон салбарын хамтын ажиллагаа өрнүүлж, хамтдаа нээлттэй, уужуу, хамтын ажиллагааны индэр байгуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоож, тогтвортой хөгжлийн "цэнхэр хөдөлгүүр"-ийг бүтээнэ гэжээ.

Тус "хөтөлбөр"-т: Эдийн засгийн 3 цэнхэр хонгил байгуулна. Тухайлбал: Хятадын тэнгисийн хөвөөний эдийн засгийн бүсээр гол болгон, Хятад-Дорнод хойгийн эдийн засгийн хонгил байгуулж, холбогдох улс оронтой хамт Хятад-Энэтхэгийн далай-Африк-Газрын дундад тэнгисийн эдийн засгийн цэнхэр хонгил гаргана. Өмнөд тэнгисээр дамжуулан Номхон далайд орж, Хятад-Окенин-Өмнөд номхон далайн эдийн засгийн цэнхэр бүс байгуулна. Умард мөсөн далайгаар дамжуулан Европ тивтэй холбох эдийн засгийн цэнхэр бүс байгуулна хэмээн заажээ.

  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе