• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Японы засгийн газрын рейтинг эрс унажээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-20 15:41:44
Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн хэргүүдээс болж Шинзо Абегийн засгийн газрын рейтинг сүүлийн үед эрс унаж байна. Шинзо Абе 19-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, олон нийтийн бухимдаж байгаа асуудалд хариу өгчээ. Гэвч тэр энэ бүхэн сөрөг хүчний хийж байгаа хар пиар мөн гэжээ.

Сүүлийн үед эрх баригч нам олон түмний эсэргүүцлийг үл хайхран, зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөн шийтгэх хуулийн өөрчлөлт оруулсан төслийг хүчээр баталсан, Абе найзынхаа Каке институт байгуулахад зөвшөөрөл олгосон зэрэг асуудлаас болж Абегийн засгийн газрын рейтинг эрс унаж байгаа юм.

19-нд болсон хэвлэлийн бага хуралд Шинзо Абе иргэдийн бухимдаж байгаа асуудалд анхаарал хандуулаагүйгээс болж тэдний итгэлийг алдаж байгаагаа хүлээн зөвшөөрсөн боловч асуудалд шууд хариу өгөөгүй, харин энэ бүхэн сөрөг хүчний хийж байгаа хар пиар мөн, ахин дахин тайлбарлаж байж иргэдийнхээ итгэлийг эргүүлэн авна гэсэн ч хэзээ, хаана, ямар аргаар тайлбар хийхээ хэлээгүй байна. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе