• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Канадын ерөнхий сайдтай утсаар ярив

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 11:17:39
6-р сарын 19-нд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Канадын ерөнхий сайд Жастин Трюдотай утсаар ярьж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна.

Ли Кэчян: Хоёр орны эдийн засаг, санхүүгийн стратегийн яриа хэлэлцээ эхэлж, чөлөөт худалдааны бүсийн гурав дахь ээлжийн судалгааны ажил удалгүй эхэлнэ. Бид Канадын талтай харилцан хүндэтгэсэн, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хөгжлийн стратегийн холбоосыг эрчимжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, цэвэр эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, гурав дахь талтай зах зээлийн хамтын ажиллагаа өрнүүлэн, хамтдаа худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлал, хялбарчлалыг ахиулж, Хятад Канадын харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Жастин Трюдо: Хятад талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулан, хоёр орны чөлөөт худалдааны бүсийг урагшлуулах талаар судлан хэлэлцэж, эртхэн бодит үр дүнд хүргэн, олон улс, бүс нутгийн үйл хэрэг дэх хэлхээ холбоо, зөвшилцлөө бэхжүүлэхэд Канадын тал бэлэн байна гэжээ.
Цаг уурын өөрчлөлтийн асуудлыг ярих үед Ли Кэчян: Бид Канад зэрэг олон талтай хамтдаа хичээн зүтгэж, нийтлэг боловч ялгавартай хариуцлагын зарчим, шударга байх зарчим, өөрийн чадавхын зарчмыг баримталж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлэх болно гэжээ.

\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе