|
|
||
Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд Чиндао хотод Төрийн зөвлөлийн дэд Ван-Ян Ази Европыг Дижитал дэд бүтцээр холбох дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлжээ.
Ван-Ян, Ази, Европыг Дижитал дэд бүтцээр холбох дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ноднин жилийн Ази, Европын тэргүүн нарын хурлаар тохиролцсон чухал нийтлэг ойлголт бөгөөд Ази, Европын бүс нутгийн дижитал эдийн засгийг хөгжүүлэх, шинийг бүтээсэн өсөлтийн нөөцийг бий болгоход чухал ач холбогдолтой юм. Хятадын тал Ази, Европын хурлын талуудтай хамт энэ удаагийн чуулга уулзалтын боломжийг ашиглаж, хил дамнасан кабелийн шугам зэрэг мэдээ мэдээллийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, Ази, Европын мэдээ мэдээллийн замыг нээж, улам олон улс орныг дижитал эдийн засгийн хурдны замд оруулах хэрэгтэй. Боомт, ложистик, электрон тооцоо хийх зэрэг салбарын хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлж, хил дамнасан цаасгүй худалдааг ахиулж, хил дамнасан цахим худалдааг эрүүлээр хөгжүүлэх хэрэгтэй. Харилцан хөрөнгө оруулалтыг сайшааж, Ази Европын мэдээ мэдээллийн техник, үйлдвэрлэл, зах зээл, боловсон хүчийг уялдуулж, дижитал эдийн засаг, уламжлалт үйлдвэрлэлийн хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |