• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн дипломат аюулгүй байдлын яриа хэлцлийн үр дүнг урагшлуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 19:06:53

Хятад Америкийн дипломат аюулгүй байдлын анхдагч яриа хэлцэл 21-ний өдөр Вашингтонд зохиогдох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 20-ны өдөр хэлэхдээ, хоёр тал хоёр орны харилцаа, бүс нутаг олон улсын асуудлаар хэлэлцэх болно. Хятад улс Америкийн хамт хүчин зүтгэж, хэлцлийн үр дүнг урагшлуулахад бэлэн байна гэлээ.

Гэн Шуан: "Хятад, АСЕАН-ы орнуудын хамтын хүчин чармайлтаар Хятадын Өмнөд тэнгисийн байдал тогтвортой байж, өмнөд тэнгисийн асуудлыг хэлцлээр энх тайвнаар шийдэх зөв арга замд хүрсэн. Холбогдох талууд бүс нутаг, улс орнууд энх тайван хэлцлээр маргааныг шийдэх гэсэн чармайлтыг хүндэтгэн, бүс нутгийн энх тайван хөгжилд ашигтай үйл хэрэг хийхийг хүсэж байна" гэлээ. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе