• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эртний Дүкэзүн хотыг хуучин төрхөөр нь сэргээн засварлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 20:15:58

Дүкэзүн хотын буурь Юньнань мужийн Дичин жөүгийн Шангрила сяньд байдаг, 1300 гаруй жилийн түүхтэй эртний хот юм. Эртний цайны зам дахь "сарны хотхон" хэмээн нэрлэгдэн, тэр үедээ аянчдын алжаалаа тайлдаг улаа өртөө байв. Эндээс эртний байшин барилга, уламжлалт соёл түүх, ард иргэдийн зан заншил харагдана. Хотын шуугианыг бодвол энд ёстой цагийн зүү зогссон мэдрэмж төрнө.

2014 онд гарсан түймэр тэндхийн нам гүмийг эвдэн, элэг эмтрэм хохирол учруулсан билээ. Гэсэн ч эртний хотын соёл түүх, хүн ард үгүй болоогүй юм. Хоёр жил гаруйн хугацаанд сэргээн засварласнаар 2016 оноос дахин жуулчдад нээлттэй болсон юм. Сэргээн зассаны дараах хотын төрх эрт үеийнхээ байдлыг сэргээж чадсан байна.



Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе