|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 20-ны өдрийн үдээс өмнө Хятад, Америкийн үйлдвэр худалдааны удирдагчдын яриа хэлцэл оролцож буй АНУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад, Америк улс нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болон хөгжсөн орны хувьд эдийн засгаар харилцан түшиж, салбар бүрийн хамтын ажиллагаа нягт, хамтын ашиг сонирхол нь зөрчил маргаанаас хамаагүй их юм. Саяхан хоёр орны тэргүүн нарын уулзалтаарХятад, Америкийн харилцааг тогтвортой хөгжүүлэх асуудлаар чухал ойлголтод хүрсэн юм. Хоёр тал эрх тэгш, харилцан хүндэтгэх зарчмыг баримтлан, хамтын ажиллагааны төвшнөө эрчимжүүлэн, яриа хэлцлээр маргааныг шийдвэрлэж байвал Хятад, Америкийн харилцаа нь эерэг хөгжилд хүрэх нь мэдээж, энэ нь хоёр орон, цаашид дэлхийд хөгжилд ч ашигтай юм гэлээ. /Н.Пүрэвжав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |