• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Санал зөрөлдөөнөө багасгахыг хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 10:36:50
Хятад, Америкийн гадаад харилцаа аюулгүй байдлын эхний ээлжийн хэлэлцээ энэ сарын 21-нд Америкийн нийслэл Вашингтонд болно. Америкийн төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн үйл хэрэг хариуцсан төрийн дэд нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Сусан Тхорнтон 19-нд мэдээ нийтлэх хуралд хэлэхдээ: Хятад, Америк санал зөрөлдөөнөө багасгаж, бодит үр дүнд хүрэхийн хүсэж байна гэжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ оны 4-р сарын эхээр Америкийн Mar-a-Lago эдлэнд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийж, хоёр тал гадаад харилцаа, аюулгүй байдлын хэлэлцээ, бүх талын эдийн засгийн хэлэлцээ, хууль сахиулах, интернетийн аюулгүй байдлын хэлэлцээ, нийгэм, хүмүүнлэгийн хэлэлцээ зэрэг дээд зиндааны 4 хэлэлцээний механизм ажиллуулахаар тохиролцсон юм.

Сусан Тхорнтон, Солонгосын хойгийн цөмийн асуудал бол Хятад, Америкийн гадаад харилцаа аюулгүй байдлын анхан шатанд хэлэлцэх тэргүүн сэдэв юм. Үүнээс гадна Өмнөд Хятадын тэнгисийн асуудал, аяллын аюулгүй байдал, терроризмын эсрэг, хоёр армийн харилцааны сэдвээр хэлэлцэнэ. Хэлэлцээ бүтээлч чанартай болж, бодитой үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе