Хятадыг түрэмгийлсэн тухай бас нэг баримт нэмэгдэв
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-20 15:05:01
Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн эхэлсний 80 жилийн ой тохиож байна. 19-ий үдээс өмнө, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын дурсгалын музей, Шяньжуан хэвлэлийн газартай хамтран "Хятадыг түрэмгийлж байсан үеийн япончуудын нууц цахилгаан, 7 сарын 7-ны хэрэг явдал" номын нээлт хийв. Энэ номд Японы цэрэг, эрх баригчдын нууц цахилгаан, архивын материалаар япон түрэмгийллийн гэмт хэргийг анх удаа илрүүлж, Японы Хятадыг түрэмгийлсэн бас нэг баттай нотолгоо болсон юм.
Тус номд "7-р сарын 7"-ны хэрэг явдлыг Япончууд хуйвалдан дэгдээж, Хятад улсыг бүх талаар түрэмгийлсэн дайны үеэр, Японы цэргийн командлах газар, гадаад хэргийн газар зэрэг гол гол байгууллага, Японоос гадаадад суугаа элчин сайдын яам, Консулын газрын нууц цахилгаан, нууц захиаг эмхтгэн гаргасан юм. Тус ном 260х184 мм форматтай, 51 ботьтойгоор хэвлэгдэн гарчээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл