|
|
||
19-нд Бээжин хотноо БРИКС-ийн орнуудын гадаад хэргийн сайд нарын анхны уулзалт болов. Урьд нь НҮБ-ын ерөнхий ассамблейн үеэр уулзаж байсан бол энэ удаа БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нар тусгай уулзалт зохиож байна. Хурлын үеэр талууд өнгөрсөн 10 жилийн турш улс орнуудын хамтын ажиллагааны үр дүн, туршлагыг дүгнэж, ирээдүйн хөгжил, өнөөгийн олон улсын байдал, халуун цэгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Хурлыг даргалсан Хятадын гадаад харилцааны сайд Ван И: Улс орнуудтай хамт шинээр хөгжиж буй салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, өргөн хүрээнд түншийн харилцаа тогтоон, БРИКС-ийн орнудын хамтын ажиллагааны 2 дахь "Алтан 10 жил"-ийг нээхэд Хятад улс бэлэн байна гэжээ.
2006 онд, БРИКС-ийн орнуудын гадаад харилцааны сайд нар НҮБ-ын ерөнхий ассамблейн үеэр анх уулзаж, БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны механизмыг албан ёсоор ажиллуулсан юм. 10 жилийн хугацаанд, БРИКС-ийн 5 орны эдийн засгийн нийт хэмжээ бүх дэлхийн 12 хувийг эзэлж байсан бол өдгөө 23 хувь хүртэл нэмэгдэж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд 50-аас дээш хувийн хувь нэмэр оруулжээ. Үүний зэрэгцээ Дэлхийн банк, Олон улсын валютын байгууллага дахь 5 орны үг хэлэх эрх тасралтгүй дээшилж байна. Энэ онд БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагааны 2 дахь 10 жил эхэлж буй үеэр Хятад улсын дарга гадаад улсуудад ажиллаж, баялаг агуулга бүхий олон арга хэмжээ зохиож байна.
19-нд, Хятадын ГХ-ны сайд Ван И, Оросын ГХ-ны сайд Сергей Ловров, Өмнөд Африкийн ГХ-ийн сайд Майт Нкона Машабане, Бразилийн ГХ-ийн сайд Алоусио Нунес, Энэтхэгийн ГХ-ны сайд Вижав Кумар Синг нар Бээжингийн Диа Юйтай төрийн зочид буудалд хуран цугларч, БРИКС-ийн орнуудын ирээдүйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэн, 9-р сард болох Шямэний дээд уулзалтын бэлтгэлийг хийв. Хурлын дараа Ван И сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа нь шинээр хөгжиж буй зах зээлийн орон, хөгжиж буй орнуудын эв найрамдлын хамтын ажиллагаанд түлхэц өгөх ёстой гэж сайд нар санал нэгтэй үзэж байна гэжээ." Хамтын ажиллагаа зөвхөн таван оронд харъяалагдах төдий бус, харин хөгжиж буй аливаа орнууд, шинэ зах зээлийн орнуудад ч хамаатай. Бид нээлттэй, уужуу, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх БРИКС-ийн зорилгыг баримталж, өөр өөр тогтолцоо бүхий соёл харилцан ойлголцох, өөр өөр хөгжлийн хэлбэрүүд харилцан ашигтай ажиллан, хамтдаа амжилтад хүрэх хамтын ажиллагааны хэлбэр болох БРИКС-ийн хамтын ажиллагааны анд нөхдийн хүрээ, үр ашгийн цар хүрээг тасралтгүй өргөжүүлэх БРИКС-ийн хөгжиж буй орнуудын нийтийн үр ашиг, аз жаргалыг хамгаалах санаачилга гаргаж байна" гэжээ.
Өдгөө олон улсын төлөв байдал ээдрээ ихтэй байна. Глобалчлалтай сөрөх чиг хандлага өндийж, ялангуяа АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээнээс гарах шийдвэр гаргасан нь гаднынхны хувьд эргэлзээ төрүүллээ. Уулзалтын дараа 19-нд нийтэлсэн мэдэгдэлд, БРИКС-ийн орнууд илүү тэнцвэртэй эдийн засгийн глобалчлалыг дэмжиж, худалдааг ивээх үзлийг эсэргүүцэн, олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг ахиулахын тулд хүчин зүтгэж, эрх тэгш, уужуу, инновацийн, ирээдүйтэй, уялдаа холбоотой дэлхийн эдий засаг болгон эмхлэн байгуулахыг онцолж байна. Аливаа улс орон "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын нийтийн гэрээ"-ний зарчим ёсоор эрх тэгш, "хамтын бөгөөд ялгаатай үүрэг хариуцлага", өөр өөрсдийн чадварын зарчмыг мөрдөж, уур амьсгалын өөрчлөлтийн "Парисын гэрээ"-г хэрэгжүүлэхийг уриалж байна. БРИКС-ын орнуудын гадаад харилцааны сайд нарын зүгээс өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудыг шаардлага бүхий хөрөнгө мөнгөөр хангах, технологи шилжүүлэх, чадварын бүтээн байгуулалтыг дэмжих тухай өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийг уриалсан гэж тэмдэглэжээ.
БРИКС-ийн орнууд олон улсын дэг журмын өөрчлөлтийн хурдасгуур болж, дэлхийн олон талт хандлага, олон улсын харилцааны ардчиллыг ахиулж, олон улсын засаглалын системийг зүй зохистой чиглэлээр хөгжүүлэх ёстой гэж талууд цохон тэмдэглэлээ. Оросын гадаад хэргийн сайд Лавров хэлэхдээ: БРИКС-ийн орнууд бол дэлхийн шинээр хөгжиж буй хамгийн том зах зээл, хөгжиж буй олон орны хамтын ашиг сонирхлыг төлөөлж байгаа юм. Бид олон улсын эдийн засгийн хоцрогдсон системийг сайжруулахын төлөө идэвхтэй ажиллаж байна. Учир нь хуучин систем нь өнөөгийн олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах аргагүй болсон. БРИКС-ийн орнууд бол нэг бүтэн цогц юм. Бид хамтын оюун ухаанаар, дипломат аргаар санал зөрөлдөөнөө эвтэй зохицуулж, НҮБ-ын гол үүргийг хүндэтгэн, олон улсын хуулийн дагуу терроризмд цохилт өгөх болно гэжээ.
Мөн өдөр нийтэлсэн мэдээнд БРИКС-ийн орнууд сүүлийн үед тасралтгүй гарч байгаа террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, эв санаа нэгтэйгээр терроризмд цохилт өгнө гэдгээ дахин нотоллоо. Олон улсын хамтын нийгэмлэг терроризмын эсрэг өргөн хүрээг хамарсан жинхэнэ холбоо байгуулж, уг тэмцлийн явцад НҮБ гол үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, НҮБ-ын ерөнхий ассамблей терроризмтой бүх талаар тэмцэх конвенц батлахыг уриаллаа.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |