• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Програм хангамжийн экспортын зах зээл өргөжин тэлж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-20 17:02:19
2017 оны Хятадын програм хангамжийн экспортын зах зээлийн хэтийн төлөв, хөгжлийн боломж ямар байна? Энэ талаар Худалдааны яамны Худалдаа, бизнесийн үйлчилгээний газрын орлогч дарга Шүйтао хэлэхдээ: Сүлжээний эдийн засаг, дижитал эдийн засгийн хурдтай хөгжил зэрэг шинэ хэлбэрийн шинэ төлөв байдал байнга эрчимжихийн хирээр дэлхийн програм хангамжийн зах зээлийн эрэлт хэрэгцээ ч улам нэмэгдэж байна. Хятад улс даяарчлалын явцад шинээр хөгжиж буй зах зээлд улам идэвхтэй эерэг нөлөө үзүүлж, програм хангамжийн экспортод ашигтай боломж нээж байна. Интернетийн дижитал мэдээллийг хамтдаа ашиглах түвшин байнга дээшлэхийн хирээр, олон улсын аж үйлдвэрийн хамтын ажиллагаа хөгжиж, Хятадын програм хангамжийн экспортын зах зээл улам өргөжин тэлэх боллоо гэжээ.

Саяхан болсон Хятадын олон улсын програм хангамж, мэдээллийн үйлчилгээний 15-р яармагийн үеэр, Худалдааны яам "Хятадын програм хангамжийн экспортын хөгжлийн тайлан 2016"-г нийтэлжээ. Тайланд дурдснаар, 2016 онд, Хятадын програм хангамжийн экспортын цар хэмжээ өргөжиж, бүтэц нь сайжран, хөрөнгө мөнгөний хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 2.5 хувиар нэмэгдсэн байна. Мөн инновацийн хүчин чадал ч байнга эрчимжиж, зарим салбарт шинэ ахиц гарсан байна. Програм хангамжийн экспортын зах зээл 180 гаруй улс орон, бүс нутагт хүртэл өргөжин тэлснээс Америк, Япон, Европ гурван том эдийн засгийн цогцод экспортолсон хэмжээ нь програм хангамжийн экспортын нийт хэмжээний 50 хувийг эзэлж, "нэг бүс нэг зам" дагуу орнуудын зах зээлд эерэг ахиц гарчээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе