• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ян Жейчи БНСУ-ын гадаад хэргийн 1-р дэд сайдтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-20 17:14:55
20-нд Жүн Нанхай-д Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жейчи БНСУ-ын гадаад хэргийн 1-р дэд сайд Им Сун Намттай уулзав.

Ян Жейчи: Хятад, Солонгос чухал хөрш орон, Хятад улс хоёр орны харилцааны хөгжлийг чухалчилсаар ирсэн юм. Хоёр тал хоёр тэргүүний тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны дипломат харилцаа тогтоосон анхны зорилтыг бат санаж, найрсаг хамтын ажиллагааны чиглэлийг баримтлан, хоёр орны үндсэн ашиг сонирхол, анхаарч буй асуудлыг харилцан хүндэтгэх ёстой. Улс төрийн эрмэлзэл, шуурхай зориг гарган, амлалтаа биелүүлж, Хятад улстай хамт холбогдох асуудлыг зохицуулан, хоёр орны харилцааг даруй урагшлуулахыг БНСУ-аас хүсэж байна гэв.

Им Сун Нам, хоёр орны харилцааг сайжруулахыг ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүсэж байна. Энэ он БХСУ, БНХАУ-ын дипломат харилцаа тогтоосон 25 жилийн ой тохиож буй үеэр Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, хоёр орны харилцаанд чухал ахиц гаргахыг БНСУ хүсэж байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе