|
|
||
6-р сарын 20 бол дэлхийн дүрвэгсдийн өдөр юм. Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дүрвэгсдийн асуудлыг зохицуулах, тэдний эрх ашгийг хамгаалахын тулд, улс төрийн арга хэлбэрээр хямралын эх үүсвэрийг зохицуулахыг шаардаж, хөгжингүй орнууд улам их үүрэг гүйцэтгэж, улам их дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хуралд Гутерриш: Сүүлийн хэдэн жилийн турш, хөгжингүй орнууд хилээ хааж, дүрвэгсдээс татгалзан, тэднийг террорист халдлагатай холбоотой хэмээн зэмлэн буруушаасан байдал улам ихсэж байна гэжээ. Дүрвэгсдийн эрх ашгийг бүрэн гүйцэд хүндэтгэхийг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан юм. Олон орон дүрвэгсдийг хамгаалах систем байгуулах ёстой. Хүмүүнлэгийн арга замаар дүрвэгсдийн хямралыг туйлбартай зохицуулж чадахгүйг бүрэн ойлгосон. Зөвхөн улс төрийн арга хэлбэрээр ихэнх дүрвэгсэдийн мөргөлдөөнийг саруулснаар, уг асуудлыг арилгаж болно гэжээ.
Тэрээр: Хөгжиж буй орон дэлхийн дүрвэгсдийн 80 хувийг хүлээн авч, дүрвэгсдэд туслан, тэднийг хүлээн авсан оронд хөрөнгө мөнгөний дэмжлэг өгч, улам олон дүрвэгсдийг хүлээн авч зохицуулахыг хөгжингүй орнуудад хандан уриалж байна гэжээ.
19-нд НҮБ-ын дүрвэгсдийн газар нийтэлсэн тайландаа: 2016 оны эцсийн байдлаар, дэлхийн дүрвэгсэд болон дотоодын орон гэргүй тэнүүлчдийн тоо 65 сая 600 мянгад хүрсэн хэмээн тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |