Саудын Арабын хаан, хаан сууринаа хүүдээ залгамжлуулахаар болов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-21 15:39:20
21-нд Саудын Арабын хаан бөгөөд ерөнхий сайд Салман бин Абдулазиз Ал Сауд зарлиг буулгаж, ач хүү Мохаммед бин Наефдээ хаан ширээ, дотоод хэргийн сайдын албан тушаалаа өгөхөөс татгалзаж, өөрийн хүү, дэд хаан Мохаммед бин Салманд хаан сууринаа шилжүүлэн өгч, Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг үргэлжлүүлэн хариуцуулжээ.
Саудын Арабын үндэсний телевизийн мэдээлснээр, үнэнч комиссын 34 гишүүний 31 нь дээрх зарлигийг дэмжсэн байна. Үнэнч комисс бол Саудын Арабын эзэн хааны гэр бүлийнхнээс хааны залгамжлагчийг сонгодог байгууллага юм. Түүний гишүүд хааны удам угсаа, гэр бүлийн дээд зиндааны хүмүүсээс бүрддэг.
2015 оны 1-р сард Салман бин Абдулазиз Ал Сауд хаан сууринд сууснаас хойш, хаан суурин залгамжлагчаа ийнхүү хоёр дахь удаагаа өөрчилжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл