Америкийн сангийн яам 20-нд мэдэгдэл гаргаж, 38 хувь хүн, байгууллагад хориг тавьж, Украйны асуудлаарх Оросын үйл ажиллагаанд хариу барьж байгаагаа мэдэгдлээ.
Америкийн Сангийн яамны мөн өдрийн мэдэгдэлд, энэ удаагийн хориг арга хэмжээнд хамрагдсан хувь хүн, байгууллагад одоогийн хэрэгжүүлж байгаа хориг арга хэмжээнээс бултахаар оролдсон нэг байгууллага, мөн Оросын засгийн газрын албаны 2 ажилтан багтаж байна. Шинээр хэрэгжүүлэх хориг арга хэмжээг голдуу эдгээр арга хэмжээнээс мултрахыг оролдогсдод чиглүүлж байгаа бөгөөд АНУ холбоотон орнуудтайгаа адилхан арга хэмжээ авахыг баталгаажуулж байгаа юм гэжээ.
\Цогзолмаа\