• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжөү-1 аппарат Тяньгүн-2 сансрын лабораториос салж бие даан аялж эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-21 15:55:37
Тяньжөү-1 аппарат Тяньгүн-2 сансрын лабораторитой залгаатай хэвээр 2 сар гаруй аялсны эцэст товлосон ёсоор 6-р сарын 21-ий 09 цаг 47 минутад салж, Тяньжөү-1 аппарат сансарт бие даан аялж эхэллээ.

Мөн өдрийн 9 цаг 16 минутад, газар станцаас нислэг, байрлал бүгд найдвартай хэвийн байгааг нотлоод, Тяньжөү-1 аппарат, Тяньгүн-2 сансрын лабораторийг салгах тушаал илгээсэнд, Тяньжөү-1 аппарат Тяньгүн-2 сансрын лабораториос салж, 390 км-ийн гүн огторгуйн тойрог замаар бие даан аялж эхэлжээ.

Тяньжөү-1 аппарат сансар огторгуйн хэрэглээ, технологийн судалгаа, туршилтаа үргэлжлүүлж, боломжтой үед, шоо дөрвөлжин дагуулыг хөөргөх бөгөөд Тяньгүн-2 сансрын лабораторитой бие даан шуурхай холбогдож, 3 дахь удаагаа шатахуунаар хангаж турших юм байна.

\Цогзолмаа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе