Хятадаас Узбекстанд суугаа элчин сайдын яам, Узбекстаны ерөнхийлөгчийн стратеги, бүс нутгийн судалгааны хүрээлэн 20-нд Ташкентад нэг бүс нэг замын судлаач эрдэмтэд, сэтгүүлчдийн уулзалт зохион байгууллаа. Хятад, Узбекстан хоёр орны нэрт эрдэмтэн, их дээд сургуулийн судлаачид, гол гол мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчид нийт 60 гаруй хүн хуралд оролцлоо.
Хуралд оролцсон Узбекстаны эрдэмтэд хэлэхдээ: Нэг бүс нэг зам бол агуу санаачлга юм. Хятад, Узбекстаны ард түмэнд ашигтай төдийгүй Европ, Азийн эх газрын уялдаанд ашигтай, дэлхийн ард түмэнд ч чухал ач холбогдолтой юм. Нэг бүс нэг зам санаачлгыг дэвшүүлснээс хойш Узбекстан, Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд шинэ ахиц, амжилт гарлаа гэжээ. Узбекстан нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад оролцох нь зөв шийдвэр, зөв арга хэмжээ юм. Нэг бүс нэг зам бол Узбекстан, Хятадын хамтын ажиллагааны сайн сайхан индэр юм гэжээ. /Баатар орчуулав/