Мосул дахь байлдааны ахиц удааширч байна
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-21 14:51:53
Иракийн армийн мэдээлснээр, 18-нд Иракийн засгийн газрын арми "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн Мосул дахь эцсийн орогнох газар луу хийсэн довтолгоо хатуу эсэргүүцэлтэй тулгарч, одоогоор байлдааны ахиц удааширч байна. Сүүлийн хоёр өдөр, байлдааны үйл явцыг мэдээлж явсан хоёр сэтгүүлч амь насаа алдсан байна.
Иракийн армийн нэрээ нууцалсан зүтгэлтэн хэлэхдээ, "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн хяналтад байгаа хуучин хотын төвийг чөлөөлөхийн тулд, засгийн газрын цэргүүд тэнд хорогдож буй зэвсэгт хүчинтэй ширүүн тулалдсаар байгаа ч тэдний ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, засгийн газрын цэргийн байлдааны ахиц удааширч байна гэжээ.
Өдгөө, хуучин хотын төв орчимд олон тооны энгийн иргэд амьдарч байгаа. Тэдгээр иргэдийн эрсдэлийг багасгахын тулд, 19-нд Иракийн засгийн газрын арми "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн баазаас холхон байж, засгийн газрын цэргийн хяналтын бүсээс зугтаж гарахыг бүслэгдсэн иргэдэд хандан уриалжээ.
\Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл