• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг ахиулж буйг сайшаав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-21 15:36:51

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Жэ-И, Кениэс НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Мариа Камау "бохирдолгүй дэлхийн найрсаг групп"-ын хувиар, 20-нд Нью-Йорк хотод цөлжилттэй тэмцэх тусгай сэдэвт уулзалтыг хамт зохион явуулжээ. Хятадын тал цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг ахиулж буй хүчин чармайлтыг хуралд оролцсон талууд идэвхтэй үнэллээ.

Лю Жэ-и: Энэ оны 9-р сард, "НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенц"-ын гэрээ байгуулагч талуудын 13-р их хурал Хятадын ӨМӨЗО-ны Ордос хотод болно. Хятадын тал улс орнуудтай цөлжилттэй тэмцэх салбарын технологи, туршлагаа харилцан солилцож, цөлжилттэй тэмцэх салбарын олон улсын хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна. Мөн олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт, ногоон гүлэмжийн хий багатай хөгжлийг дэмжин, цэвэр цэмцгэр дэлхий ертөнц байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Африк, Иран, Тунис, Сенегал зэрэг орноос НҮБ-д суугаа төлөөлөгчид, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлсээр ирсэн Хятад улсыг өндрөөр үнэлээд, Хятад улс хөгжиж буй орнуудад технологийн хамтын ажиллагааны төслийг нийлүүлж, эдгээр орны бүтээн байгуулалтад туслан, цөлжилтөөс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, экологийн орчныг сайжруулах талаар асар их үүрэг гүйцэтгэхийг онцолжээ.

\Ренчинсоо\
 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе