• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Оросын яармагт соёлын сонгодог бүтээлүүд тавигдлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-21 17:01:19

15-19-нд Харбин хотноо Хятадын худалдааны яам, Оросын Эдийн засаг худалдааны яамнаас хамтран зохион явуулсан Хятад, Оросын 4-р үзэсгэлэн яармаг болж өнгөрлөө. Яармаг 1500 ам дөрвөлжин метр талбай буй соёлын аж үйлдвэрийн ордон байгуулсан бөгөөд "Хятад, Оросын соёлын худалдааг дэмжиж, Хармөрний хөгжлийг ахиулъя" сэдвийн хүрээнд, хоёр орны сонгодог ном сэтгүүл, Оросын тосон будгийн зураг зэрэг сонгодог бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ.

Энэ удаагийн Хятад, Оросын яармаг нь Хармөрөн мужийн соёлын аж үйлдвэрийн хөгжил, гадаадад нээлттэй хамтын ажиллагааны үр дүнг танилцуулж, Орос болон олон улсын холбогдох соёлын аж ахуйн нэгжүүд Хармөрөн мужид хөрөнгө оруулан ажил төрөл эрхлэхийг татах зорилготой юм гэж Хармөрөн мужийн соёлын аж үйлдвэрт тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн дарга Тянь Фэнзи хэлсэн байна.

\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе