• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ардын дээд шүүх мансууруулах бодисын эсрэг анхны цагаан номоо нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-21 18:12:54

6-р сарын 26-ны олон улсын мансууруулах бодистой тэмцэх өдрийг угтаж, Хятадын Ардын дээд шүүх мансууруулах бодисын эсрэг анхны цагаан номоо нийтэлж, өнгөрсөн 5 жилийн турших мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, холбогдох хэргийг шүүн тасалсан байдлаа тайлагнажээ. Ардын дээд шүүхийн эрүүгийн хэргийг шүүн таслах хэлтсийн дарга Е Шяо-Ин хэлэхдээ: Одоогоор, Хятадын мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ноцтой хэвээр байна. Үндэсний шүүх хуулийн дагуу мансууруулах бодисын гэмт хэрэгт хатуу шийтгэл оногдуулахын зэрэгцээ, мансууруулах бодистой тэмцэх ерөнхийлсөн менежментэд идэвхтэй оролцон, мансууруулах бодисыг тогтоон барих нийгмийн хяналт шалгалтын системийг улам сайжруулж байна гэжээ.

Тус цагаан номд, 2012-2016 он хүртэлх хугацаанд, Хятадын шүүх анхан шатны мансууруулах бодистой холбоотой нийт 540 мянган гэмт хэргийн хавтаст хэрэг хүлээн авсан бөгөөд 500 мянга гаруй гэмт хэргийн шүүн таслалт хүчин төгөлдөр болжээ. Ер нь энэ төрлийн гэмт хэргийн нийт тоо хэмжээ улам нэмэгдэн, Хятадын мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг шинэ онцлогтой болж байна. Энэ талаар Ардын дээд шүүхийн эрүүгийн хэргийг шүүн таслах хэлтсийн дарга Е Шяо-Ин хэлэхдээ: "Урьд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг голцуу Хятадын хил хязгаар, тэнгис дагуу бүсээр гардаг байсан. Одоо бүх Хятадын мужуудаар гарах болжээ. Гэвч иймэрхүү төрлийн гэмт хэргийн голомт нь Хуанань, Шинань, Хуадүн, Хуажүн бүс юм. Мансууруулах бодис хууль бусаар наймаалах, үйлдвэрлэх, түүнийг хийхэд шаардагдах түүхий эдийг үйлдвэрлэх зэрэг эх үүсвэрийн чанартай гэмт хэрэг улам нэмэгдэж байна. Мөн мансууруулах бодисын хэрэглээний зах зээл тэлж буйн нөлөөгөөр, мансууруулах бодисыг жижиглэнгээр борлуулах, бусдад мансууруулах бодис хэрэглүүлэх, хууль бусаар мансууруулах бодис эзэмших зэрэг мансууруулах бодисын эцсийн шатны гэмт хэрэг хурдтай өсөх болов. Холимог төрлийн мансууруулах бодис буюу Methamphetamine-ий эзлэх харьцаа тасралтгүй нэмэгдэж, ихэнх нутагт уламжлалт мансууруулах бодис болох геройн тус төрлийн гэмт хэрэгт эзлэх гол бодис болсон" гэжээ.

Сүүлийн жилүүдэд, гэмт этгээдүүд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, ДОХ-той хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зэрэг эмзэг бүлгийн хүмүүсээр мансууруулах бодисын гэмт хэрэг үйлдүүлэх болов. Иймэрхүү эмзэг бүлгийн хүмүүс мансууруулах бодисын гэмт хэрэг үйлдсэнээр, тус гэмт хэргийг байцаан илрүүлэхэд хүндрэл гардаг. Мөн жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй, ДОХ-той хүмүүсийн биеийн байдал онцгой шалтгаантай учраас хорьж, саатуулахад тохиромжгүй зэрэг асуудал бий. Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын дэд дарга Ма Янь хэлэхдээ: Иймэрхүү төрлийн гэмт хэргийг шүүхдээ, бодит байдлын дагуу шүүхээс ялгаж салган шийдвэрлэдэг гэжээ.

Эмзэг давхаргын хүмүүсийг зохион байгуулах буюу тэднийг ашиглан мансууруулах бодис наймаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорихоос өмнө оргон зайлах зорилготой, субьектив хор хөнөөл ихтэй байдаг тул хатуу бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Мансууруулах бодис наймаалах гэмт хэрэгт оролцсон эмзэг давхаргын хүмүүсийн хувьд түрээслүүлсэн, гэмт хэрэгт оролцсон, анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа зэргийг харгалзан Ардын шүүх шийдвэрээ сулруулж болно. Хэрэв эмзэг давхаргынх гэдгээрээ түрээ барин мансууруулах бодис наймаалах мэргэжлийн гэмт хэрэг хийж, гол хэрэгтэн болох буюу бусад гэмт хэрэг үйлдсэн байвал Ардын шүүх хуулийн дагуу чанга шийтгэх ёстой. Хойшид шүүх холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, мансууруулах бодис наймаалах гэмт ажиллагаанд оролцсон эмзэг бүлгийнхэнд мансууруулах бодисоос хол байх тухай сурталчилгаа хийж, эмзэг бүлгийнхэнд туслан ядуурлаас ангижруулах зэрэг ажил хийж, эдгээр хүмүүс бусдад ашиглагдан мансууруулах бодис наймаалах гэмт хэрэгт оролцохоос сэргийлэх болно гэжээ.

Энэ оны мансууруулах бодисын эсрэг өдөрлөгийн хугацаанд мансууруулах бодисыг хориглох ажлын цагаан ном нийтэлж, гол гол хэргийн онцлогийг танилцуулахаас гадна, Дээд шүүх, Баруун өмнөдийн хууль зүйн их сургууль, Үханий их сургуультай хамтран "Мансууруулах бодисын асуудлыг зохицуулах судалгааны төв", "Мансууруулах бодис наймаалах гэмт хэргийг судлах төв" байгуулан 22-нд ашиглалтад оруулах юм. Ма-Янь хэлэхдээ: Энэ нь мансууруулах бодисыг хориглох суурь судалгааг эрчимжүүлж, мансууруулах бодисыг хориглох хууль зүйн ажлыг шинэ амжилтад хүрэхэд тус дөхөм болгохын төлөө юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе