Филиппин, Америкийн цэргийн хамтын ажиллагаа өнөөгийн хэвээр байх нь зүйтэй
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2017-06-21 16:19:31
20-нд Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ: Филиппиний цэрэг "Мауте груп" зэрэг засгийн газрын эсрэг зэвсэгт хүчнийг устгах хүчин чадалтай. Филиппин, Америкийн цэргийн хамтын ажиллагаа өнөөгийн хэвээр байх ёстой гэжээ.
Саяхан Америкийн хэвлэлийн мэдээлснээр, Америкийн Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис Филиппиний өмнөд бүсийн дайнд Америкийн цэргүүд хэрхэн оролцох талаар Конгрест танилцуулахдаа: Филиппиний өмнөд бүсийн Миндано арал гадаадын терроризмын шинэ бааз болж болзошгүй, Америк тийшээ цэрэг илгээж, орон нутгийн байдал даамжрахаас сэргийлэх хэрэгтэй гэж зарим гишүүн санал болгосон юм.
Үүнтэй холбогдуулан Филиппиний ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Абелла хэлэхдээ: Миндано арал хэт даврагч бүлэглэлийн "Исламын улсын төв" болно гэж Филиппин үзэхгүй байна. Малви хотыг эзлэх гэсэн "Мауте груп"-ийн хуйвалдаанд Филиппиний засгийн газар цохилт өгсөн. Америк зөвхөн технологийн туслалцаа үзүүлнэ гэж үндсэн хуульд заасан, үүнийг бид хатуу чанд журамлах ёстой гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл