• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эдийн засгийн хөгжлийн өгөөжийг хуваалцна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-22 09:31:36
Интернэт хурдтай хөгжсөн өнөө үед, Хятадад хамтын эдийн засаг хөгжиж, эдийн засгийн хөгжлийг ахиулах шинэ хөдөлгөгч хүчний нэг болов. 21-нд хуралдсан Төрийн Зөвлөлийн байнгын хуралд, хамтын эдийн засгийг эрүүлээр хөгжүүлэх дөрвөн том арга замыг тодорхойлж, ажил эрхлэн, шинийг бүтээх замаар иргэдийн үйлдвэрлэл, ахуй амьдралд тус дөхөм үзүүлэхээ ахиулахаар шийджээ.

Үүнд, нэгд зах зээлээр удирдуулахыг баримталж, төрөлжүүлэн удирдахыг эрчимжүүлж, хамтын эдийн засгийг хөгжүүлнэ.

Хоёрт, хамтын эдийн засгийн хөгжилд тохирохгүй засаг захиргааны зөвшөөрөл, бизнесийн бүртгэл зэрэг ажил төрөл, тогтолцоог зохицуулж, шинэ салбарыг хуучирсан арга барилаар удирдахаас зайлсхийх хэрэгтэй. Хамтын эдийн засгийн онцлогт тохирсон татвар хураамж, нийгмийн даатгал зэрэг дэмжлэг, бодлогыг сайжруулж, бие даан ажил эрхлэгчид холбогдох тогтоолын дагуу ажлын байртай болох, ажил төрөл эрхлэхийг дэмжих бодлого хэрэгжүүлнэ.

Гуравт, "Шинийг бүтээхийг урамшуулан, уужуу мөртлөө болгоомжтой байх" зарчмын дагуу, зөвшөөрөл, хяналт удирдлагын шинэ бодлогыг хянуур боловсруулна.

Дөрөвт, талууд хариуцлагаа биелүүлж, хамтын эдийн засаг дүрэм журамтай, эмх цэгцтэй, эрүүл тогтвортой хөгжихийг ахиулж, шударга өрсөлдөөнийг урамшуулах зэрэг болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе