• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Усан болон төмөр замын хамтарсан тээврийн шугам байгуулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-22 10:05:32
Саяхан Өрөмчийн олон улсын эх газрын боомтын бүс, Чиндао боомтын олон улсын ложистикийн компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Лянь-Юнь боомтын дараа, Шиньжян Чиндао боомттой хамтарч, шууд Зүүн Өмнөд Ази хүрэх усан болон төмөр замын хамтарсан тээврийн хоёр дахь шугамыг нээж байгаа нь энэ юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаад Өрөмчийн олон улсын эх газрын боомтын бүс, Чиндао боомтын олон улсын ложистикийн компанитай стратегийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар, эх газрын боомт, усан боомтын хамтын ажиллагааны загварыг улам бэхжүүлж, хүргэлт, тээвэрлэлт, боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлж, олон талт хамтын ажиллагааны урт хугацааны үр ашигтай механизм бүрдүүлэхэд ашигтай юм.

Усан болон төмөр замын хамтарсан тээвэр буюу Өрөмчийн олон улсын эх газрын шуурхай тээврийн галт тэрэг Чиндао боомтоор дамжин усан тээвэрт шилжиж, шууд Япон, БНСУ, Зүүн Өмнөд Азийн орнуудад хүрэх юм. Шиньжян дахь Ази Европын эх газрын олон улсын ложистикийн компаний дэд захирал Жөү Яньхун хэлэхдээ: Урьд Зүүн Өмнөд Азийн орнууд руу ачаа бараа тээвэрлэхэд, сар гаруй болдог байсан. Харин одоо 15 хоногт хүргэдэг болсноор, өртгийг илэрхий буруулсан гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе