НҮБ-ын терроризмын эсрэг албыг ОХУ-ын дипломат албан тушаалтан удирдана
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-22 15:25:30
12-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш, НҮБ-ын терроризмын эсрэг шинээр байгуулсан албаны ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ОХУ-ын дипломат албан тушаалтан Владимир Воронковыг томилсноо мэдэгджээ.
Антонио Гутерриш мэдэгдэлдээ: Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч нь НҮБ-ын терроризмын эсрэг хичээл зүтгэлийг стратегийн удирдлагаар хангаж, НҮБ-ын бодлого тогтоох үйл явцад оролцож, НҮБ-ын терроризмын эсрэг ажил улам амжилттай болохыг баталгаажуулах болно гэжээ.
Одоогоор Владимир Воронков ОХУ-аас Венад суугаа НҮБ-ын төлөөлөгчдийн тэргүүн юм. Тэрээр 1989 оноос ОХУ-ын Гадаад харилцааны яаманд ажиллаж, НҮБ-ын салбар байгууллагад олон жил ажилласан туршлагатай төдийгүй олон нийтийн дипломат харилцаа, эдийн засаг, хөгжил, засгийн газрууд хоорондын үйл хэрэг зэрэг ажил хийж байжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл