Үндсэн хуулийн 136-р заалтын дагуу "Журамт цэргийн марш"-ийг БНХАУ-ын төрийн дууллаар тогтоосон юм. Энэ дуулал мэндэлсэн өдрөөс өнөөг хүртэл дуунд агуулсан эх оронч сэтгэлгээ, үндэстнээ гэсэн үзэл баримтлал хүн зоны сэтгэлд гүн шингэсэн билээ. Гэхдээ энх цагт хүмүүс төрийн дууллаа эгшиглүүлэхдээ нөхцөл шаардлага хангаагүй, эсвэл биеэ авч явж байгаа байдал шаардлага хангаагүй тохиолдол мэр сэр бий. Сүүлийн жилүүдэд, БХАТИХ-ын төлөөлөгчид, УТЗЗБХХ-ны гишүүд санал уриалга гаргаж, төрийн дууллыг эгшиглүүлэх ёс жаягийг чандалж, төрийн дууллын нэр хүндийг хамгаалахыг санал болгосон юм. Өнөөдөр, Хятадын Төрийн дууллын тухай анхны хуулийн төслийг хууль тогтоох дээд байгуулага-БХАТИХ-ын Байнгын хороонд өргөн барьж хянан хэлэлцүүлж байна.
Энэ 22-нд, олон талын судалгаа шинжилгээгээр дамжуулан ахин дахин хянан тохиолдуулсны дүнд Төрийн дууллын тухай хуулийн анхны төслийг БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүдийн хуралд өргөн барьж хянан хэлэлцүүлж эхэллээ. Энэ төсөлд төрийн дууллыг эгшиглүүлэх хэлбэр, ёс жаягийн тухай дэг журмыг тодорхой тогтоосон байна.
\Цогзолмаа\