• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс болон Африкийн холбооны хамтын ажиллагааны тэргүүлэх салбарыг тодорхойлов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-22 11:21:03

 6-р сарын 21-нд Адис Абаба-д Хятадын ГХЯ-ны сайд Ван И, Африкийн холбооны зөвлөлийн дарга Маусса Факийн хамт сэтгүүлчидтэй уулзан, Хятад улс болон Африкийн холбооны хамтын ажиллагааны тэргүүлэх таван салбарыг тодорхойлжээ.

Тухайлбал: Нэгд, хоёр тал хөгжлийн стратегиа уялдуулж, Хятад Африкийн хамтын ажиллагааны чуулганы Йоханнесбургийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг бүх талаар үр ашигтай хэрэгжүүлж, Африкийг интеграцлах үйл явц, тогтвортой хөгжлийг ахиулна.

Хоёрт, энх тайван, аюулгүй байдлын талаар хамтран ажиллаж, Ши Жиньпин даргын дурдсан "Африкийн холбоонд цэргийн тусламж үзүүлэх шийдвэрийг" хэрэгжүүлж, Африкчууд Африкийн арга замаар Африкийн асуудлаа зохицуулахыг бодит үйл ажиллагаагаар дэмжихийн зэрэгцээ Африкийн бие даасан хүчин чармайлтыг дэмжинэ.

Гуравт, олон нийтийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, гол нь өвчин эмгэгээс сэргийлэх Африкийн төв, таван дэд бүсэд иймэрхүү төвийг хамтран байгуулж, өвчин эмгэгээс сэргийлэх, тогтоон барих Африкийн тогтолцоо, чадварын бүтээн байгуулалтыг дэмжинэ.

Дөрөвт, хүний нөөцийг хөгжүүлэх талаар хамтран ажиллаж, бэлтгэл дамжаанд оролцуулах Африкийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэн, цар хүрээг өргөтгөн, алсын зайнаас, орон нутагт нь бэлтгэх зэрэг шинэ арга замын асуудлыг авч хэлэлцэнэ.

Тавд, олон улс, бүс нутгийн үйл явдлыг зохицуулж, олон талт индэрт хамтын дуу хоолойгоо дамжуулан, Хятад, Африк болон хөгжиж буй орны зүй ёсны ашиг сонирхлыг хамгаална.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе