• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Афганистаны аюулгүй, тогтвортой байдлыг сэргээхийг уриалав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-22 15:29:57

21-нд Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Лю Же-И: Афганистан улс төр, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг салбарт ноцтой өрсөлдөөн сорилттой тулгарч байгаа учраас Афганистаны аюулгүй, тогтвортой байдлыг сэргээх нь тулгамдсан асуудал мөн гэжээ.

Тэрээр Аюулгүйн зөвлөлийн Афганистаны асуудлаарх нээлттэй хуралд, олон улсын хамтын нийгэмлэг Афганистаны үндэсний аюулгүй байдлын армийн чадварын бүтээн байгуулалтыг ихээр дэмжин, бие даасан сэргийлэх чадварыг нь нэмэгдүүлж, терроризм, хил дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисыг хууль бусаар нууцаар худалдах зэрэг аюул заналхийллийг үр ашигтай шийдвэрлэх ёстой. Олон улсын хамтын нийгэмлэг нэгдсэн стандарт хэрэгжүүлж, Афганистанд үүсэх терроризмд цохилт өгөх талаар зөвшилцөн хамтарч ажиллан, террорист бүлгийн санхүү, зэвсэг нийлүүлэх зам сувгийг тасалж, террорист хүчин гадагш явах, буцаж ирэхээс сэргийлж, терроризмын үзэл санааг уламжлахыг хориглож, эх үүсвэрээр нь арилгах ёстой гэжээ.

Үндэстний эвлэрлийн үйл явц бол Афганисны урт хугацааны амар тайвны чухал суурь юм. Засаглалыг чангатгах нь Афганистаныг энх тайван байлгаж, сэргээн босгох чухал баталгаа юм. Бүс нутгийн хөгжилд уусан орох нь Афганистаныг энх тайван байлгаж, сэргээн босгох чухал гарц мөн гэж Лю Жи-И хэллээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе