• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс газрын хөрсний орчныг шалгах сүлжээ байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-22 17:23:48

Хятад улсын газрын хөрсний орчныг шалгах үндэсний сүлжээг анх байгуулж, 20 мянга гаруй цэгийг сонгосон ба 2020 оны сүүлчээс өмнө бүх сяний зэрэглэлийн засаг захиргааны бүсийг хамруулна. Үүний зэрэгцээ Хятадын Байгаль орчны яам холбогдох байгууллагатай хамтран, Хятад улсын газрын хөрсний бохирдлын байдлыг нарийн шалгаж, 2020 оноос өмнө мэдэгдэхээр төлөвлөж байна.

2016 оны 5-р сард Хятадын засгийн газар газрын хөрсний бохирдлыг засах анхны хөтөлбөрийн чанартай баримт бичиг "Газрын хөрсний бохирдлоос сэргийлэн засах үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж, газрын хөрсний орчны чанарын шалгалтын сүлжээ байгуулах тухай тодорхойлжээ. 21-нд болсон Байгаль орчны яамны хэвлэлийн бага хуралд, тус яамны газрын хөрсний орчны удирдлагын газрын дарга Чю Чивэнь, газрын хөрсний орчныг шалгах 20 мянга гаруй газрыг сонгоод байгаа. Хятадын бүх сяний 99 хувь, газрын хөрсний 98 хувийн төрөл зүйл, үр тарианы ургацын бүсийн 88 хувийг хамруулж, үндэсний газрын хөрсний орчны шалгалтын сүлжээг анх удаа бүрдүүлсэн гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе