|
|
||
Орон нутгийн цагаар 6-р сарын 21-нд, Хятад, Африкийн ядуурлыг бууруулах хөгжлийн дээд уулзалт буюу Хятад, Африкийн зөвлөхүүдийн чуулга уулзалтын нээлтийн ёслол Аддис Абаба дахь Африкийн холбооны хурлын төвд боллоо. Хятадын ГХЯ-ны сайд Ван И болон Африкийн холбооны комиссын дарга Мусса Факи Махамат нар арга хэмжээнд оролцон үг хэлжээ.
Ван И нээлтийн үеэр хэлэхдээ: Африк тивд 400 сая гаруй ядуу амьдралтай хүн байгаа бол Хятад улсад 40 сая гаруй хүн ядуурлаас ангижруулах шаардлагатай байна. Хятад, Африк хоёр тал хамтран ажиллаж, ядуурлаас ангижран, хамтдаа хөгжих нь манай үеийн хүмүүсийн хойч үедээ уламжлан үлдээх үүрэг хариуцлага, Хятад Африкийн ард түмний тэмцлийн хамтын зорилт, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийн шаардлага юм. Хятад улс Африкийн талтай засаглал явуулах туршлагаа солилцон, ядуурлыг буруулах хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлж, хоёр талын өөр өөрийн давуу тал, хамтын ажиллагааны чиглэлийг зөв сонгон, Африкийн орнуудын шаардлагад нийцсэн ядуурлыг буруулах арга замыг хамт эрэлхийлэхэд Хятадын тал бэлэн байна. Бид Африкийн найз нөхөдтэйгээ туршлагаа хуваалцахад бэлэн байгаа ч өөрийн хүслээ бусдад албаар тулгахгүй гэжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |