|
|
||
ХОУР-ын мэдээ: 21-нд Дамаск хотын зүүн хойд дүүргийн Жобар бүсэд Сирийн засгийн газрын арми, засгийн газрын эсрэг зэвсэгт бүлэглэлтэй ширүүн тулалдаан хийжээ. Сирийн армийн нэгэн офицер: Засгийн газрын арми үйл ажиллагаагаа ахиулж, улам өргөн цар хүрээтэй довтолгоо хийж болзошгүй гэжээ.
20-нд Дамаск хотын дүүргийг ракет, миномётоор довтолсны улмаас наад зах нь 4 хүн шархаджээ. Энэ бол 5-р сарын эхээр "бүсийн мөргөлдөөнийг багасгах" хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш Дамаск хотын дүүрэг анх удаа ноцтой довтолгоонд өртөж байгаа нь энэ юм.
Үүнтэй холбогдуулж, 21-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэдэгдэл гаргаж, Сирид цэргийн үйл ажиллагаа явуулж буй олон талууд эгэл ард, тэдний эд хөрөнгө, ялангуяа дайны байдал хурцадсан Ар Рака хот зэрэг бүс нутгийг бүх хүчээрээ хамгаалахыг уриалжээ. \Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |