• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шаньшид ажиллав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2017-06-22 16:20:11

6-р сарын 21-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шаньши мужид ажиллав. Жиньсүй хилийн бүсийн хувьсгалын музейтэй танилцан, амь үрэгдсэн баатруудын дурсгалд цэцгийн баглаа өргөн, дайнд оролцож байсан ахмад дайчидтай ярилцав. Ерөнхий нарийн бичгийн дарга мөн уулын тосгоноор явж, ядуу бүсийн ядуурлаас ангижруулах ажилтай танилцан, ард түмэн, намын төв хороогоо хүрээлэн, шаргуу ажиллахыг уриалжээ.

Жиньсүй цэргийн бүсийн удирдах төв байрны хуучин буйранд Ши Жиньпин дарга тухайн үед дайнд оролцож байсан ахмад дайчидтай уулзах үеэр хэлсэн үгэндээ: Өнөөдөр бүх Хятадын үндэстнүүдийн ард түмэн хамтдаа "хоёр 100 жил"-ийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн тулд зүтгэж байна. Бид хувьсгалын төлөө хайран амиа үрж, халуун цусаа урсгасан баатруудаа яасан ч мартаж болохгүй. Японы милитаристудын түрэмгийллийг мартаж болохгүй, Шинэ Хятад улс, нийгэм журмын бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан ахмадуудаа мартаж болохгүй гэжээ.

Мөн өдрийн үдээс хойш Ши Жиньпин дарга Шаньши мужийн Шиньжөү хотын Кэлань сяны Жалжява тосгоны ядуу иргэдийн амьдралтай танилцаж, тэдэнтэй ядуурлаас хэрхэн ангижрах тухай ярилцсан байна. /Н.Пүрэвжав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе