• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цахим худалдааны хэмжээ 3 их наяд юань хүрэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-22 10:07:39
Хятадын НШУА-ийн саяхан гаргасан "2017 оны Хятадын цахим худалдааны, эхний хагас жилийн тайлан"-д, Өнгөрсөн жилийн 12-р сараас энэ оны 5-р сар хүртэлх 6 сарын хугацаанд цахим жижиглэн худалдааны хэмжээ анх удаа 3 их наяд юань хүрч, 2014 оны бүтэн жилийн хэмжээнээс илүү гарч, Хятадын цахим жижиглэн худалдааны рекорд тогтоожээ.

Тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний улиралд, Хятадын хэрэглэгчдийн цахим худалдаа хийсэн нийт хэмжээ Америкаас 2 дахин илүү гарчээ. Цахим жижиглэн худалдааны нийт хэмжээгээр Хятад улс олон жил дараалан тэргүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын цахим худалдааны нийт хэмжээ дэлхийн нийт хэмжээний 1/3 хувиас илүү гарч, нийгмийн жижиглэн худалдаанд эзлэх хэмжээ дэлхийн дундаж түвшнээс илүү гарсан бөгөөд энэ хэмжээ тасралтгүй нэмэгдсээр байна.

Хятадын цахим худалдааны хөгжил тоо хэмжээний өөрчлөлт төдийгүй хэрэглэгчдийн амьдралын түвшин, худалдан авч буй барааны өөрчлөлтөөр илэрч байна. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе