БРИКС-ын орнуудын худалдааны сайд нарын хурал болно
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2017-06-22 15:48:50
Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сүнь Живэнь 22-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Ся Мэньд болох БРИКС-ын орнуудын удирдагчдын 9 дүгээр уулзалтын эдийн засаг худалдааны үр дүнд бэлтгэхийн тулд Хятадын Худалдааны яам 8-р сарын 1, 2-нд Шанхай хотноо БРИКС-ын орнуудын худалдааны сайд нарын 7 дахь хурлыг зохионо гэжээ.
Хурлаар дамжуулж талууд худалдааг хялбарчлах, хөрөнгө оруулалтыг хялбарчлах, үйлчилгээ худалдаа, цахим худалдаа, оюуны өмчийн эрх, эдийн засаг технологийн хамтын ажиллагаа зэрэг салбарт хамтран ажиллах нийтлэг ойлголтод хүрч, улс орнуудын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг тогтмол системтэй, баялаг агуулгатай шинэ хүчээр сэлбэхийг хүсэж байна гэжээ. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл