• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Америкийн гадаад харилцааны аюулгүй байдлын анхны хэлэлцээ болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-22 15:52:38

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, БХЯ-ны сайд Жим Маттистэй хамтран 6-р сарын 21-нд Вашингтонд болсон Хятад, Америкийн гадаад харилцааны аюулгүй байдлын анхны хэлэлцээг даргалсан байна. Хятадын цэргийн төв зөвлөлийн гишүүн, Цэргийн төв зөвлөлийн нэгдсэн жанжин штабын дарга Фан Фэнхүй хэлэлцээнд оролцжээ.

Хоёр орны төрийн тэргүүний чухал нийтлэг ойлголтын дагуу, харилцан ашигтай, хамтын ажиллагааны салбараа хичээн өргөтгөж, харилцан хүндэтгэх сууринд зөрчлөө тогтоон барьж, Хятад, Америкийн харилцааг урт хугацаанд эрүүл, тогтвортой хөгжүүлнэ гэдэгт хоёр тал санал нэгдэв. Хоёр талын дээд давхаргын хэлхээ холбоо бол маш чухал, хамтран зүтгэх замаар, хоёр төрийн тэргүүний 7-р сард болох Их 20-ын удирдагчдын Хамбургийн дээд хэмжээний уулзалт идэвхтэй үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд Ши Жиньпин даргын урилгаар Хятад улсад хийх төрийн айлчлал амжилтад хүрнэ гэдэгт ч итгэж байна гэжээ. Энэ онд хоёр тал бүх талын эдийн засаг, хуулийн засаглал, сүлжээний аюулгүй байдал, нийгэм, хүмүүнлэг зэрэг салбарын бусад гурван дээд хэмжээний уулзалтын механизмын анхны хэлэлцээг сайтар зохион байгуулахыг хүсэж байна гэжээ.
  
Хятадын тал: Хятад улсын стратегийн зорилго маш тодорхой. Тухайлбал өөрийнхөө бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо сайтар хамгаалж, " хоёр зуун жилийн тэмцэх зорилт" болон Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд хичээн зүтгэнэ. Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнаж, хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхээр гол болгосон шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг буй болгохоор зүтгэнэ. Түүнчлэн Хятад улс НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмаар гол болгосон одоогийн олон улсын тогтолцоо, дэг журмыг хамгаалж, түүнийг шударга, зүй ёсонд нийцсэн чиглэлээр хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ. Хоёр тал өөр өөрийн улс төрийн тогтолцоо, хөгжлийн зам, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн ашиг сонирхлоо харилцан хүндэтгэж, Хятад, Америкийн харилцааны эрүүл тогтвортой хөгжийг урагш ахихыг баталгаажуулах ёстой гэжээ.

Хятад улс хурдтай хөгжиж байна. Хятадыг хязгаарлаж, хүчийг нь бууруулах ямар нэг зорилго байхгүй. Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, урт хугацааны бүтээлч харилцаагаа хөгжүүлж, хоёр тал яриа хэлцлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг ахиулахаар хичээн зүтгэхэд бэлэн байна гэж Америкийн тал илэрхийллээ.

Хятадын тал яриа хэлэлцээний үеэр Тайвань, Түвдийн асуудлаарх зарчимтай байр суурь, Америкийн талын дээр дурдсан асуудлыг эв зүйгээр зохицуулахын чухлыг цохон тэмдэглэв. Америкийн тал: Америкийн засгийн газар нэг Хятад улсын зарчим баримтлах болно. Түвд бол Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрнө, Хятадыг хагалан бутаргах ажиллагааг дэмжихгүй гэжээ.

Солонгосын цөмийн асуудлаар Хятад улс, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах асуудлыг зөвшилцлөөр зохицуулах байр сууриа дахин нотоллоо. Талууд Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг хатуу хэрэгжүүлж, хэлэлцээг эртхэн эхлүүлэх ёстой. Америк БНСУ-д THAAD систем байрлуулахыг эсэргүүцэж байна. Холбогдох байрлуулалтаа цуцлахыг шаардаж байна гэжээ.

Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар Хятад улс: Наньша олтриг, түүний эргэн тойрны арлуудад Хятад улс маргашгүй бүрэн эрхтэй тул арга хэмжээ авч, өөрийн нутаг дэвсгэр, далай тэнгисийн эрх ашгаа хамгаалах бүрэн эрхтэй. Хятад улс шууд холбоотой улс орнуудтай зөрчил маргаанаа хэлцэл зөвшилцлөөр зохицуулахыг зорьсоор байна. АНУ бүрэн эрхийн зөрчил маргаанд оролцохгүй гэдэг амлалтаа биелүүлж, Хятадын бүрэн эрх, аюулгүй байдал, ашиг сонирхлыг хүндэтгэн, тус бүсийн орнуудын зөрчил маргаанаа зөвшилцлөөр зохицуулахаар хичээн ажиллаж буйг дэмжиж, бүс нутгийн энх тайван хөгжлийн бүтээн байгуулалтад бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстойг онцоллоо.

Хоёр тал олон улсын хүрээнд терроризмтой тэмцэх байдлын талаар санал солилцов. Хятадын тал аливаа хэлбэрийн терроризмыг эрс эсэргүүцнэ. Хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харилцах зарчмыг мөрдөж, терроризмтой тэмцэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна хэмээн Хятадын тал илэрхийллээ. Хоёр тал мөн Дундад Дорнод, Афганистан зэрэг харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе