• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Ой модны эдийн засаг" түргэн хөгжиж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-23 16:29:35
Хятадын Гирин мужийн Хэлүн хотын ойн бүсэд нийтийн тооллын 742 он буюу одоогоогоос 1200 гаруй жилийн өмнө, Бөхай улсын үед хээрээс ойн орхоодой түүж, ашиглаж байжээ. Харин өдгөө Хэлүн хотын Төүдаожэнь суурингийн Тайяангөү буюу Наран хөндийн бүсээр "Ой модны эдийн засаг" түргэн хөгжиж байна.

Яньбяний Да-Ян компанийн ойн орхоодойн аж үйлдвэрийн бааз Тай-Янгөү буюу Наран хөндийд байрладаг юм. Энэ компани 1999 онд байгуулагдсан, Яньбяндаа хамгийн анх ойн эмийн ургамал боловсруулж, тус нутгийн ойн орхоодой, билэгт дэлдүүний аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх суурийг тавьсан юм. Тус компани Гирин мужийн "Ойн орхоодойг хамгаалах үлгэр жишээ бааз", "Үндэсний хөдөө аж ахуйн ерөнхий стандартын үлгэр жишээ бааз" болоод байна.

Ойн орхоодой цэвэр байгалийн бүтээгдэхүүн тул таримал орхоодойгоос шал өөр байдаг. 15-аас дээш жил ургасан орхоодой эмд ордог юм.

Тус компани 2013 оны 9-р сард Хэлүн хотын Лүнчэн суурингийн Гүннөн тосгонтой ойн орхоодой, билэгт дэлдүүний хамтын ажиллагааны хоршоо байгуулж, тариачдын орлого, эдийн засгийг эрчимтэй нэмэгдүүлж байна.

\Цогзолмаа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе