• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Йорданы хаан Хятадын ГХЯ-ны сайдтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2017-06-23 15:03:12

6-р сарын 22-нд Амман хотноо Йорданы хаан Абдуллах 2-р Бин Ал-Хуссейн Йордан улсад албан ёсны айлчлал хийж буй Хятадын ГХЯ-ны сайд Ван Итэй уулзсан байна.

Абдуллах: Йордан, Хятадын харилцаа бол өвөрмөц юм. Хоёр тал хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлснээс хойш идэвхтэй ахиц гарлаа гэжээ.

Ван И: Йордан тогтвортой байдал, өөрчлөлт хөгжлийн төлөө зүтгэж буйг Хятад улс дэмжиж, нэг Хятад улсын бодлого баримталж буйг сайшааж байна. Энэ нь хоёр талын улс төрийн итгэлцэл, уламжлалт найрамдлыг улам бэхжүүлнэ гэжээ.

Тэрээр: Хятад улс хоёр орон дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын боломжийг ашиглан, хоёр талын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад, Йорданы стратегийн түншлэлийн харилцааны шинэ байдлыг бий болгоход бэлэн байна гэжээ.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе